Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Мах, гурил, будааны, эм эмнэлгийн хэрэгслийн үнийг буулгахын төлөө чадах бүхнээ хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуучуудын шаардлагад Ерөнхий сайд хариулт өгөхөөр Сүхбаатарын талбайд гарч ирсэн. Энэ үеэр иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс "Үнийн өсөлтийг зохицуулах амлалт" өгөхийг шаардав.

Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөнтэй шууд холбоотой. Хилээр дамжиж орж байгаа бүтээгдэхүүнүүдэд хямрал үүсч байна. Монгол Улс бензин шатахуун үйлдвэрлэдэггүй учир бензиний үнэд зохицуулалт хийх гээд УИХ-д хууль өргөн барьсан.

Гэхдээ Засгийн газраас махны үнийг буулгахын төлөө, будааны үнийг буулгахын төлөө, гурилын үнийг буулгахын төлөө, эм, эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө, бензиний үнийг тогтвортой барьж, буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэдгийг та бүхэндээ амлаж байна. Гэхдээ энэ бүхэн амар биш. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.

Х.Нямбаатар: Авлига албан тушаалын хэрэгт торгох ял оноодог заалтыг өөрчлөх асуудлыг ирэх 7 хоногт хэлэлцэнэ
Х.Нямбаатар: Авлига албан тушаалын хэрэгт торгох ял оноодог заалтыг өөрчлөх асуудлыг ирэх 7 хоногт хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.