Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Авлига албан тушаалын хэрэгт торгох ял оноодог заалтыг өөрчлөх асуудлыг ирэх 7 хоногт хэлэлцэнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 28 секунд

Сүхбаатарын талбайд жагсаал хийж буй залуучууд Ерөнхий сайдад 7 шаардлага тавьсан. Нэг шаардлагад нь, Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтнуудад торгох ял оноодог заалтыг өөрчлөхийг шаардсан юм.

Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Залуучуудын тавьсан шаардлагыг хүлээн авсан. Эрүүгийн хуулийн авлига, албан тушаалын заалтад өөрчлөлт оруулах асуудлыг ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ" гэв.

Эрүүгийн хуулиас:

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэнэрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээнийтөгрөгөөрторгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлхугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улстөрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг билээ.

ЕРӨНХИЙ САЙД: Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар өөрсдөө гаргаж ирсэн
ЕРӨНХИЙ САЙД: Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар өөрсдөө гаргаж ирсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.