Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрвөн настай хүү Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад сураггүй алга болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд


Булган аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км зайд орших Сэлэнгэ сумын Таримал багийн иргэн 4 настай, эрэгтэй Э 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад сураггүй алга болсон, голын усанд осолдсон байж болзошгүй гэх дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 өгчээ.

Эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж, цагийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогсоосон аж.

Орон нутгийн удирдлага болон, ар гэрийн нь эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах хүсэлт гаргасныг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 04.09-ний өдөр дахин эхлүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, 1 эрэлч нохой, 2 автомашин, 2 завь, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ууганбаяраар ахлуулсан 20 иргэн, 4 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 2 завь, 6 автомашинтай 04.11-нд Таримал багийн “Урд салаа” гэх газраас “Дүгэрээгийн тохой” хүртэл 22 км-т усанд завиар урсаж, 7 метрийн гүнд 8 удаа шумбалт хийсэн аж.

Түүнчлэн Хангал сумын “Жарамхайн цөөрөм” гэдэг газраас “Шаврын гол” гэдэг газар хүртэл “Сэлэнгэ” голын эрэг дагуу 16 км-т явганаар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 04.12-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн тухай Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ.

Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно
Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.