Сандалтай суулт зохион байгуулсан иргэн О.Отгонтөгсийг цагдаагийн байгууллагаас дуудуулсан талаар түүнээс тодрууллаа.
Тэрбээр "СБД-ийн цагдаагийн хэлтсээс "Өчигдрийн залуусын жагсаалтай холбогдуулан тодруулах зүйл байна" гэж дуудсан. Миний хувьд залуусын жагсаалын өмнөх 2 өдөр сандалтай суулт хийсэн. Миний суултыг залуусын жагсаалтай их холбож, намайг эхлүүлсэн гэх зүйлийг хүмүүс ярьж байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө. Цагдаагийн байгууллагаас "Тодруулах зүйл байна" гэж дуудсан. Түүнээс биш янз бүрийн яллагдагчаар татаагүй. Миний хувьд хотод байхгүй учир очих боломжгүй байгаагаа хэлсэн ч "Цаг үеийн байдлаас шалтгаалан яаралтай ирэх хэрэгтэй" гэсэн. Тиймээс одоо хот руу орж байна" гэлээ.