Өчигдөр буюу 10 дугаар сарын 19-нд иргэн О.Отгонтөгс Сүхбаатарын талбайд болж буй жагсаал цуглааны цаад зорилгын талаар мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр "МУГЖ, дуучин С.Жавхлан Сангийн Сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг шантаажилсан" хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр /2021.10.20/ Сүхбаатарын талбай дээр ирж, МУГЖ С.Жавхлантай уулзав.
Энэ үеэр "Би таныг мөнгө шантаажилсан гэдгийг цахим орчноос мэдээд шүгэл үлээсэн. Энэ нь тавилттай юм шиг, би Сангийн Сайдын дүү юм шиг харагдлаа. Би бүтэн жил дуугараад хэнд ч хүрээгүй. Харин олон нийтэд өөрийн өөрчлөхийг хүсэж буй хуулийн заалтыг ярихын тулд хамгийн их хандалт авч байгаа хүн болох таныг онцолж, панчань хийсэн юм. Гэхдээ энэ яаж шийдэгдэхийг би мэдэхгүй. Би цагдаа дээр очоод бүх юмаа мэдээлчихсэн. Одоо таны тухай юм ярьж болохгүй болсон. Би эрүүгийн хариуцлага хүлээх юм байна" гэжээ.