Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Залуучууд хөдөлмөрлөөд цалин нь хэрэгцээндээ, аялал зугаалга, гэр бүлдээ зарцуулахад хүрдэг, хуримтлагддаг нийгмийг хүсч байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Иргэн О.Отгонтөгс Төв талбайд үнийн өсөлтийг эсэргүүцэж суулт хийж байна. Тэрбээр "Ард иргэдийн амьдралд үнийн өсөлт нөлөөлж, авч байгаа цалин хүрэлцэхгүй байна. Гэтэл УИХ-ын гишүүд хоёр жилийн турш ковидтой байсан, одоо дайн болж байна бид буруугүй гэх зүйлийг ярьж байна. Тийм л юм бол эд нар ажил хийж байна гэж суух ямар хэрэгтэй вэ. Үүний "горийг" нь ард иргэд бид амсаж байна. Бүх хүндрэлийг залуучууд нуруун дээрээ үүрч байхад хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнууд ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Ийм нийгмийг ирээдүйдээ үлдээмээргүй байна.

Авлига албан тушаалын хуулийг ашиглан УИХ гишүүд болоод энд тэнд томилогдсон хэдэн дарга нараас эхлээд маш олон хүн мөнгө завшиж байна. Бидний төлөө юу ч хийхгүй байна.

Залуучуудын хүсэж байгаа зүйл бол хөдөлмөр эрхлээд авч байгаа цалин нь амьдрал ахуйд хүрдэг, хуримталдаг, аялж зугаалдаг, гэр бүлдээ зарцуулахад хүрдэг ийм л нийгмийг хүсэж байна. Үүний тулд өөрчлөлт хийх шаардлагатай байна. Хүн солиод юу ч өөрчлөгдөхгүй байна. Тиймээс бүгдээрээ нийлээд хуулиндаа анхаарч, хуулийг шаардаж, өөрчлүүлж өөрсдөдөө эвтэйхэн амьдрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Энэ Авлига албан тушаалын хуулийн торгох заалтыг авч хая гэж шаардаж байна. Нийтийн албанд ажиллах эрхийг нь 2-5 жилээр хасдагийг ч болих ёстой" гэлээ.

ЭЦА: Цахим орчинд дуудлагаар биеэ үнэлдэг 47 иргэний 70 хувь нь БЗХӨ-тэй болох нь тогтоогджээ
ЭЦА: Цахим орчинд дуудлагаар биеэ үнэлдэг 47 иргэний 70 хувь нь БЗХӨ-тэй болох нь тогтоогджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.