УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн талаас зохион байгуулсан АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан. Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал эхэллээ. Ээлжит бус их хуралд 21 аймаг, 9 дүүргээс ирсэн 1348 төлөөлөгч оролцож байгаа талаар мэдээлэв.
