Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Бид гудамжинд ч, төрийн мэдэлд ч, шоронд ч ардчиллын төлөө тэмцэж ирсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл болон АН-ын нийт удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Юун түрүүнд нийт гишүүд, дэмжигчиддээ баярын мэнд. Манай намын гишүүд бол Зөвлөлтийн колончилолоос Монголыг чөлөөлсөн баатрууд. 32 жилийн дараа дахин сорилттой тулгарлаа. Путины Украин руу түрэмгийлсэн дайн бол ардчилалд зарласан дайн. ОХУ-ын Элчин сайдын мэдэгдэл бол Ардчилсан намыг хоёр дахь Украин мэтээр харуулсан бүдүүлэг үйлдэл байсан. Колончилолын сэтгэхүйг үлдэн хөөх маш том ажил байна.

Бид 32 жилийн турш гудамжинд ч, төрийн мэдэлд ч, шоронд хийсэн ч ардчиллын төлөө тэмцэж ирсэн. Үйл хэргийнхээ төлөө газрын дороос ч тэмцэж босдог нам шүү гэдгийг хэлмээр байна" гэлээ.

ШУУД: Э.Бат-Үүл мэдээлэл хийж байна
ШУУД: Э.Бат-Үүл мэдээлэл хийж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.