ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээнийхэн, тэр дундаа охидынх нь эсрэг АНУ хориг арга хэмжээ авлаа. Учир нь Путины насанд хүрсэн охид болох Катерина, Мариа нарыг Путины хөрөнгийг нууж байгаа гэж АНУ-ын албаныхан үзсэн байна. Хориг арга хэмжээ авсан жагсаалтад Гадаад хэргийн сайд Сергей Лавровын гэр бүл болон томоохон банкууд ч багтсан аж.
Цагаан ордноос зарласан АНУ-ын хориг арга хэмжээнд,
-Орос улсад шинэ хөрөнгө оруулалтыг хориглох эдийн засгийн арга хэмжээ
-Оросын хамгийн том хувийн банк Альфа банк болон түүний хамгийн том санхүүгийн байгууллага болох Сбербанканд санхүүгийн хатуу хориг тавьсан
-Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авах
-Оросын төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авна гэжээ.
Эх сурвалж: BBC