Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмнэлгийн ажилчид хүмүүст урам зориг өгөхөөр бүжиглэх “давалгаанд” нэгдэж эхэлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 48 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Коронавирусний тархалттай холбоотойгоор эмч, сувилагчид хүмүүст урам зориг төрүүлэх үүднээс бүжиглэж буй бичлэгээ нийтэлж эхлээд байна.
  • Уг санааг анх АНУ-ын Мерси эмнэлгийн сувилагч эмэгтэй гаргажээ.
  • Түүнээс хойш олон эмнэлгийн ажилчид бүжиглэж буй бичлэгээ нийгмийн сүлжээгээр цацаад байна.

Коронавирусний халдварын улмаас дэлхий нийтээрээ хямралтай байгаа энэ үед олон орны эмнэлгийн ажилчид цахим сүлжээнд бүжиглэж буй бичлэгээ нийтлэн, хүмүүст урам зориг өгөхийг хичээж байна.

Энэхүү бүжгийн санааг анх АНУ-ын Спрингфилд хотын Мерси эмнэлэгийн сувилагч Кала Бакер санаачлан өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бөгөөд түүний бичлэгийг олон сая хүн үзэж, бичлэг цацагдсанаас хойш 35 мянган дагагчтай болжээ.

Кала Бакер хэлэхдээ “Дэлхий даяар энэ халдвартай эсрэг олон сая эмнэлгийн ажилчид өдөр шөнөгүй тэмцэж байна. Би харанхуй газарт жаахан ч гэсэн гэрэл асаан, хүмүүст урам зориг, итгэл найдвар өгөхийн тулд үүнийг санаачилсан. Гэхдээ зөвхөн эмч, сувилагчид биш дэлхийн бүх хүн нэгдэн энэхүү өвчнийг даван туулж чадна” гэжээ.

Түүний бичлэгийг үзсэн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй эмнэлгийн ажилчид хүмүүст инээд бэлэглэх зорилгоор бүжиглэж буй бичлэгээ тик-ток, инстаграм, фейсбүүк гэх мэт цахим сүлжээнд нийтэлсээр байна.

Дэвсгэр мэдээлэл: Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд Ковид-19-ийн 1,780,657 тохиолдол бүртгэгдсэнээс 108,837 хүн нас барж, 404,448 эдгээд байна.

Эх сурвалж: CNN

УОК: Үндэсний хэмжээнд бүх автомашиныг тэгш, сондгойгоор зорчуулна
УОК: Үндэсний хэмжээнд бүх автомашиныг тэгш, сондгойгоор зорчуулна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.