Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын сэтгүүлч монголчуудаас уучлалт хүсэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 4 секунд

ОХУ-ын ОРТ телевизийн сувгийн нэвтрүүлэгч Кирилл Клейменов монгол түмнээс уучлалт гуйсан байна.

ОХУ-ын ОРТ телевизийн мэдээгээр Сансрын нисэгчдийн өдөрт зориулсан мэдээлэл гарч, тус улсын Ерөнхийлөгч В.Путин сансарт буй сансрын нисэгчидтэй харилцаж, баяр хүргэсэн билээ.

Энэ үеэр мэдээний хөтлөгч Кирилл Клейменов "Бид бүгд Ерөнхийлөгчийн зарлигийг дагах ёстой. Зөвлөлтийн үеийн хүүхэд насандаа бид сансрын нисэгчид шиг дүрэмтэй ажиллах ёстой гэж ярьдаг байсан. Гэхдээ энгийн сансрын нисгэгчид биш, харин бидний ахан дүүс болох нэгэн Азийн орны сансрын нисэгчид шиг…

Бид тэднийг сансарт хүртэл илгээсэн боловч нэг нөхцөлтэй байв. Энэ бол сандал дээр суугаад юунд ч хүрэхгүй байх юм. Тэд тэр үед чадсан юм чинь бид ч гэсэн чадна. Тиймээс одоо гэртээ суух нь чухал. Хэцүү хэдий ч бид хичээх болно” гэж хэлсэн юм.

Үүнийг эсэргүүцсэн монголчууд ОРТ-д гомдол тавьж эхэлсэн билээ.

Тэгвэл ОРТ телевизийн хөтлөгч Кирилл Клейменов энэ талаар “Сансар аюултай сэдэв гэдгийг мэдсэнгүй. Би Азийн нэгэн орны иргэнийг бид сансарт нисгэсэн гэж хэлсэн. Азийн олон орон сансрын нисэгчтэй, харин би ямар нэг улс орны нэрийг дурдаагүйг анхаарна уу. Харин Монгол Улс өөрийгөө хэлж байна гэж хүлээн авчээ. Тэд гомдсон байна. Намайг тэднийг доромжилсон гэж боджээ. Монгол нөхдөө гомдоох бодол надад байгаагүй шүү. Би бол Еврази хүн. Би тэднийг манайд төрт ёс тогтоход тусалсан гэж үздэг. Гэхдээ би уучлал гуйя” гэж телевизийн цахим хуудсандаа бичсэн байна.
Казахстаны газрын тосны үйлдвэрт Ковид-19 халдвар таржээ
Казахстаны газрын тосны үйлдвэрт Ковид-19 халдвар таржээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.