Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казахстаны газрын тосны үйлдвэрт Ковид-19 халдвар таржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд


Түлхүүр мэдээлэл: 

  • Хамгийн том гаүрын тос олборлолтын ажилчдаас Ковид-19 халдвар илэрчээ.
  • Компаний захиргаа арга хэмжээ авсан байна.

Казахстаны хамгийн том газрын тос олборлолтын талбай болох Тенгиз дэх ажилчдын байранд Ковид-19  халдвар тарж, 12 хүний онош эерэг гарсан тухай Тенгизшевроил компани Бямба гарагт мэдээлжээ.

 

Тус улсын хамгийн том газрын тосны үйлдвэрлэгч Тенгизшевроил нь АНУ-ын Chevron группын хөрөнгө оруулалттай компани юм.

Компанийн захиргаа вирусийн тархалтыг зогсоож, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалахын хажуугаар газрын тосны үйлдвэрлэлээ тасалдуулахгүй байх бүх арга хэмжээг авснаа зарлажээ.

Тенгизшевроил компанийн ажилчдын байр 2,000 ортой бөгөөд олон мянган ажилчин долоо долоо хоногийн ээлжээр энд ажилладаг юм байна.

Энэ долоо хоногийн эхээр энд халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. Анхны халдвар тээгч нь цааш 11 хүнд вирус тараасан нь өчигдөр гарсан шинжилгээний хариугаар батлагдсан байна.

Эх сурвалж: Reuters

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг баривчилжээ
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.