Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Реппэр Roockie “Саран хийл” уран сайхны кинонд гол дүр бүтээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Реппэр Roockie буюу У.Мөнхбаганийг хүмүүс дуучин, реппер гэдгээр нь сайн мэднэ. Roockie СУИС-ийг кино драмын жүжигчины ангид суралцаж байгаад 2 дугаар дамжаанаасаа гарсан. Тэрээр "Миний сонирхлыг илүү ихээр татсан зүйл хип хоп байсан болохоор сургуулиа орхичихсон" гэж ярьж байсан.

Хэдийгээр жүжигчний мэргэжлээрээ төгсөөгүй ч саяхан "Кассета" кинонд дүр бүтээсэн реппер залуу МУГЖ Ц.Төмөрхуяг, МУСТА О.Гэрэлсүх нарын хамтаар Ф.Шиллерийн сонгодог эмгэнэлт бүтээл “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Саран хийл” уран сайхны кинонд гол дүр бүтээжээ.

Энэхүү кино энэ сарын сүүлээр нээлтээ хийхээр төлөвлөгдсөн аж.

Д.Сумъяабазар: Циркийг Д.Дагвадоржоос асуу
Д.Сумъяабазар: Циркийг Д.Дагвадоржоос асуу
 
Өчигдөр эрүүлжүүлэгдсэн 115 хүний 11 нь эмэгтэй байна
Өчигдөр эрүүлжүүлэгдсэн 115 хүний 11 нь эмэгтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.