Өнгөрсөн хугацаанд циркийн хувьчлалтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байж, багагүй шүүмжлэлийг хүртсээр ирсэн. Ингэхдээ 1940 он байгуулсан Монгол Улсын циркийн үндсэн хийц, загварыг өөрчлөхгүйгээр иж бүрэн шинэчлэл засвар хийхээр болсон. 2021 оны зургадугаар сар гэхэд шинэ байрандаа нээлтээ хийж, циркийн иж бүрэн тоглолт зохион байгуулах талаар холбогдох албаныхан мэдээлж байсан боловч цирк өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй хэвээр буй. Тэгвэл циркийн хувьчлалтай холбоотой асуудалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Би циркийн асуудлаар тайлбар өгөхгүй. Энэ талаар Д.Дагвадоржоос асуу. Надтай ямар ч хамаарал байхгүй" гэв.