Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Зеландад галт уул дэлбэрсний улмаас таван хүн нас барж, найман хүн сураггүй алга болоод байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Шинэ Зеланд улсын Цагаан арал олон жилийн туршид аялал хийхэд аюултай хэмжээнд хүрээд байсан хэмээн нэгэн галт уул судлаач хэлэв. Даваа гарагт галт уул дэлбэрэх үед 47 хүн арал дээр байсныг тус улсын Цагдаагийн газрын дарга Брюс Бирд мэдээлээд байна. Одоогоор таван хүн нас барсан нь тогтоогдоод байгаа бөгөөд найман хүн сураггүй алга болоод байна. Цагдаагийн газрын мэдээлснээр дэлбэрэлтээс хойш арал дээр амьд хүний ул мөр олдохгүй байгаа аж.

“Цагаан арал олон жилийн туршид аюултай байсаар ирсэн. Энэ галт уул гурваас таван жил тутамд дэлбэрдэг онцлогтой. Газрын гадарга дор хуримтлагдсан дулаан нь үргэлж идэвхтэй байдаг” гэж Монаш их сургуулийн профессор Рэй Кас мэдэгдэлдээ дурдсан байна.   

Эх сурвалж: BBC

“ХУРАЛДАЙ-2” ХӨГЖМИЙН НААДАМ ЛХАГВА ГАРАГТ БОЛНО
“ХУРАЛДАЙ-2” ХӨГЖМИЙН НААДАМ ЛХАГВА ГАРАГТ БОЛНО
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга