“Аравт” продакшний санаачилгаар “Хуралдай” хөгжмийн наадмыг “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриан дор Улаанбаатар хотод 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Наадам 2019 оны 12 дугаар сарын 11-нд “Triple Event Hall”-д болох юм.
“Хуралдай” хөгжмийн наадмын үеэр эв нэгдлийг уриалан дуудаж, өв соёлоо хадгалан хамгаалах, ирээдүй хойч үеийн эрдэм боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Монгол хүмүүний боловсрол” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, уран бүтээлч залуус нэгджээ.
Үндэсний үйлдвэрлэгчид болон уран бүтээлчдийг нэгэн зорилгын дор эх орныхоо төлөө урлаг соёлын довтолгоог хамтдаа хийхийг уриалж буй хөгжмийн наадмын тоглолтод “Бөртэ” хамтлаг, “Алтай” хамтлаг, Монгол Улсын Урлагийн Их Театр, “Жонон” хамтлаг, “Nomad” чуулган, “Дэлхий” хамтлаг, “ZUN” Production, “Lemons” хамтлаг, Bhiisma, PacRap, Natur Dance, Огторгуйн биелгээ зэрэг байгууллага болон хувь уран бүтээлчид оролцоно.