Орос, Украйны тэргүүнүүд Украйны зүүн хэсэгт өрнөж буй 5.5 жилийн зөрчилдөөнийг зогсоохоор анх удаа нүүр тулан уулзана. Засгийн газар болон салан тусгаарлагчид хоорондын зөрчлөөс үүдэн 13 мянга гаруй хүн нас бараад байна.
Одоогоор Украйн гурван газраас цэргээ татсан, хэд хэдэн нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байдалтай байгаа. Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленски Парис хотод Владимр Путин болон Франц, Германы тэргүүнүүдтэй хамт уулзана.
Энэ оны эхэнд Зеленски сонгуульд олонхын саналаар ялахдаа Украйны зүүн хэсэгт тайван байдал тогтооно хэмээн сурталчилгаа хийж байсан.
Түүнээс хойш Зеленскигийн бодлого Москватай дахин хэлэлцээр эхлүүлэхэд төвлөрсөн. Харин үүнийг бодит болгохын тулд Оросын талын нөхцлүүдийг хүлээж зөвшөөрөх шаардлагатай болж байгаа нь өрсөлдөгчдийнх нь дунд бухимдал төрүүлж байгаа юм.
Эх сурвалж: BBC