Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сингапур улсын боловсролын яам Zoom аппликэйшнийг ашиглахыг хориглолоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 12 секунд


Түлхүүр мэдээлэл: 

  • Сингапур улсын боловсролын яам Zoom аппликэйшнийг ашиглахыг хориглолоо.
  • Хэд хэдэн газраас Zoom аппликэйшний талар гомдол гаргажээ.
  • Zoom аппликэйшнийг нууцлалгүй гэж сэжиглэж байгаа юм.

Сүүлийн үед цар тахлын улмаас дэлхий даяар олон сая хүн гэрээсээ ажиллаж, суралцах болсноор видео хурлын Zoom аппликэйшний эрэлт огцом нэмэгдсэн юм.

Гэхдээ үүнтэй зэрэгцэн Zoom аппликэйшнтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлын асуудал хурцаар яригдах болоод байна.

Сингапур улсын боловсролын яам өнөөдөр уг аппликэйшнийг алсын зайн сургалтад ашиглахгүй байх чиглэлийг бүх сургуулиудадаа өгчээ.

Тус улсад бүх нийтийн хөл хорионы дэглэм тогтоод нэг долоо хонож байгаа юм. Энэ богино хугацаанд Zoom-тэй холбоотой хэд хэдэн ноцтой хэрэг гарсан байна.

Тухайлбал өсвөр насны охидод газарзүйн хичээл зааж байх үеэр дундуур нь үл таних хүмүүс орж ирээд бүдүүлэг агуулгатай зүйлс ярьж, садар самуун зураг үзүүлсэн гэнэ.

Тайвань, Герман улсуудад мөн Zoom аппликэйшний хэрэглээг хориглоод байгаа бол Google компани өөрийн дэсктоп компьютерүүд дээр ашиглахыг Лхагва гарагаас эхлэн зогсоожээ.

Зарим хөрөнгө оруулагчид Zoom компанийг шүүхэд өгөөд байгаа. Уг аппликэйшн нь хүмүүс хооронд дамжиж байгаа мэдээллийг тусгай кодоор нууцалдаггүй, урсгал нь Хятадаар дамждаг, урилгагүй зочид бусдын видео хуралд нэвтрэх боломжтой зэрэг хэд хэдэн ноцтой асуудал яригдаж байна.

Дэвсгэр мэдээлэл: Zoom компани мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулах 90 хоногийн төлөвлөгөө зарлаж, Фэйсбүүк компанийн мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал асан Алекс Стэмосыг саяхан зөвлөхөөр авсан юм. 

                                                                                                                                                                                                                                                           Эх сурвалж: Reuters

АНУ-д Ковид-19 халдвар авсан хүнийг дэлгүүр захаар оруулахыг хоригложээ
АНУ-д Ковид-19 халдвар авсан хүнийг дэлгүүр захаар оруулахыг хоригложээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.