Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д Ковид-19 халдвар авсан хүнийг дэлгүүр захаар оруулахыг хоригложээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 52 секунд


Түлхүүр мэдээлэл: 

  • Хүнсний дэлгүүр захаар үйлчлүүлэхдээ заавал  амны хаалт зүүх захирамж гаргажээ
  • Нэг удаагийн амны хаалтны хомсдолд оржээ.
  • Хүмүүсийг ядаж даавуун амны хаалт зүүхийг уриалжээ.

Вашингтоны ДС хотын иргэд хүнсний дэлгүүр болон захаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх шаардлагатай болжээ. Энэ тухай хотын даргын захирамж гаргажээ.

Иргэд зөвхөн амны хаалт зүүхээс гадна хоорондоо хоёр метрийн зайтай үйлчлүүлэх ёстой гэнэ. Мөн коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн хүнийг хүнсний дэлгүүр, захууд нэвтрүүлэхгүй байхаар шийджээ.

Одоогоор Америк улс N95 болон нэг удаагийн амны хаалтын хомсдолд ороод буй. Эмч, сувилагч нар нэг амны хаалтаа дахин хэрэглэх эсвэл оронд нь алчуур хэрэглэх тохиолдол гарч байгаа. Тиймээс тус улсад энгийн иргэд бус зөвхөн шаардлагатай мэргэжилтнүүд амны хаалт зүүх зөвлөмж гаргаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Харин сүүлийн хоногуудад энэхүү арга барил өөрчлөгдөж, зарим хотуудад хүмүүсийг ядаж даавуун амны хаалт зүүхийг уриалж буй.

Дэвсгэр мэдээлэл: АНУ-д сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 32,857 тохиолдол бүртгэгдсэнээр нийт өвчтэй хүний тоо 467,887 болсон байна. Харин нас барагсдын тоо 1851-ээр нэмэгдэж 16 мянгыг давлаа.

                                                                                                                                                                                                                                                                       Эх сурвалж: Thehill.com

Олон улсын авлигын эсрэг 19 дүгээр чуулганыг хойшлуулав
Олон улсын авлигын эсрэг 19 дүгээр чуулганыг хойшлуулав
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.