Үндэсний статистикийн хорооноос гаргасан мал төллөлт, хорогдолтын статистик үзүүлэлтийг танилцуулж байна.
Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31.0 сая хээлтэгч малын 7.7 сая (24.7%) нь 2020 оны эхний улиралд төллөсөн байна. Эм хонины 27.6 хувь, эм ямааны 26.3 хувь, ингэний 16.4 хувь, үнээний 8.3 хувь, гүүний 2.5 хувь нь төллөжээ.
Гарсан төлийн 97.3 хувь буюу 7.4 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 1.4 (23.2%) саяар өссөн байна.
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2020 оны эхний улиралд Хөвсгөл аймагт 174.8 (31.3 хувь) мянга, Архангай аймагт 164.9 (29.5 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 60.9 хувийг эзэлж байна. Хорогдсон нийт том малын 2.9 хувь нь өвчнөөр, 8.6 хувь нь аюулт үзэгдлээр, 88.4 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асганаас унах, өлдөх, даарах зэрэг шалтгааны улмаас хорогдсон байна.
ИНФОГРАФИК: