Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУАНЛИ: Дөрөвдүгээр сард УИХ-ын сонгуультай холбоотой товлогдсон ажлууд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд


2020 оны дөрөвдүгээр сард УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой авч хэрэгжүүлэх ажлуудыг товлогдсон хугацааны хамт танилцуулж байна.

Эдгээр өдрүүдийг холбогдох хууль, журамд зүйлчилсэн болохыг анхаарна уу.

  1. Дөрөвдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байршуулна. 

  2. Дөрөвдүгээр сарын 05-ны дотор нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

  3. Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог долоо гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ.

  4. Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө нам, эвслүүд, бие даан нэр дэвшигчид сонгуульд оролцох албан ёсны хүсэлтээ СЕХ-нд хүргүүлнэ.

  5. Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө бие даан нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

  6. Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө төрийн аудитын дээд байгууллага нь нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх дүгнэлтийг СЕХ-нд ирүүлнэ.

  7. Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө ухуулах хуудас байршуулах байршлыг тогтоож, нийтэд мэдээлнэ. 

  8. Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог 3-5 гишүүнийн бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ.

  9. Дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө СЕХ нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. 

  10. Тавдугаар сарын 01-нээс өмнө эрх бүхий байгууллагууд СЕХ-нд сонгуулийн насны иргэдийн цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ. 

Гадаадад байгаа Монголын долоон иргэн Ковид-19 вирусний халдвар авчээ
Гадаадад байгаа Монголын долоон иргэн Ковид-19 вирусний халдвар авчээ
 
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.