Мэдээллийн үеэр “Сүүлийн үед иргэдийн анхаарал болгоомж жаахан сулрав уу гэдэг асуудал яригдаж байна. Тиймээс тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг ирэх даваа гаригаас авч хэрэгжүүлнэ УОК болон аймаг ,орон нутгийн онцгой комисс дээр иргэлийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай яригдаж байгаа" гэдгийг ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал онцоллоо.
ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал : Яг энэ цаг мөчид гадаадад байгаа монголчуудаас долоон хүн коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэлтэй байна. Үүний хоёр нь Москвад суралцаж буй оюутан ОХУ-д суралцаж байгаа оюутнууд наашаа ирэх хүсэлтээ гаргасаар байна. Маргааш Москвагаас 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирж байгаа. Хэрвээ оюутнуудаа авахгүй бол халдварын тохиолдол нь нэмэгдэж байгаа тус бүсэд өвчлөх эрсдэлтэй. Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна" гэлээ.