Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бадар-Ууган: МҮОХ-нд хийсэн аудитын дүгнэлтэд асуудал байхгүй

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 21 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган үргэлжилж байна. Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпийн аварга Э.Бадар-Ууган "Миний бие 2017 онд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгогдон ажиллаж эхэлсэн. МҮОХ жил бүр дотоодын аудит, хоёр жил болгон олон улсаас аудит ирж шалгадаг байгууллага. Аудитын дүгнэлтэд асуудал байхгүй. Мэдээж байгууллагуудад бичиг, цаасны зөрчилтэй асуудлууд байдаг шүү дээ. Гэхдээ бид зөвлөмжийнх нь дагуу хэрэгжүүлээд явж байгаа.

Монгол Улсад хөгжсөн спортоосоо илүүтэйгээр өвлийн болон багийн спортын төрлүүдээ нэмэх, хөгжүүлэх тал дээр холбоодуудтайгаа холбогдож ажиллаж байгаа.

Би 2017 онд хувьдаа үр шилжүүлэн суулгах эмнэлэгтэй байсан. Манай эмнэлэг 2015 онд үүд хаалгаа нээсэн. Энэ бол миний хувийн бизнес. 2017 онд байрнаасаа гарах асуудал гарсан тул МҮОХ-ны дэргэдэх тамирчдын нөхөн сэргээх төвийг худалдаж авсан. МҮОХ-д хамааралгүй, хувь хүний өмчид шилжсэн байсан тул зээл авч худалдаж авч байсан" гэв.

ЗТХЯ: “Тавантолгой-Зүүнбаян“ чиглэлийн төмөр замд аж ахуйн ажил хийж байсан вагоны хоёр тэргэнцэр замаас гарсан
ЗТХЯ: “Тавантолгой-Зүүнбаян“ чиглэлийн төмөр замд аж ахуйн ажил хийж байсан вагоны хоёр тэргэнцэр замаас гарсан
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.