Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ: “Тавантолгой-Зүүнбаян“ чиглэлийн төмөр замд аж ахуйн ажил хийж байсан вагоны хоёр тэргэнцэр замаас гарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд
Гэрэл зургийг MPA.mn

"Зүүнбаян-Тавантолгой" төмөр замын Цогтцэций өртөөнд сэлгээний ажлын үед хоосон вагон түрж явахад суман шилжүүлэг дээр 1 вагон замаас гарсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар ЗТХЯ-наас мэдээлэл хийлээ.

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга н.Энхболд "Тавантолгой өртөөнөөс депогийн зам руу аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан галт тэрэг сэлгээ хийж байхдаа нэг вагон нь замаас гарсан. Яг одоо Монголын Төмөр замаас хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад шалтгаан нөхцлийг тодруулаад ажиллаж байна" гэлээ.

Мөн УБТЗ-аас "2022 оны гуравдугаар сарын 27-ны 19.40 минутад Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан нэг вагоны хоёр тэргэнцэр замаас гарсан асуудал гарсан. Энэ нь осол биш, гологдол. Аж ахуйн ажил хийсэн байсан галт тэрэг. Сэргээн засах ажлыг зохион байгуулж байна. Холбогдох удирдлагууд газар дээр нь ажиллаж байна" гэлээ.

ЦЕГ: Бусдыг зодож дээрэмдсэн хүүхдүүдийг баривчилж, шалгаж байна
ЦЕГ: Бусдыг зодож дээрэмдсэн хүүхдүүдийг баривчилж, шалгаж байна
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.