Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралид гарч буй түймрийн хохирлыг барагдуулахад зориулж монголчууд хандив өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Австралид сурч, ажиллан амьдарч буй монгол иргэд, Австрали дахь Монголчуудын холбоо, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд Австралийн зарим мужид дэгдээд буй ойн түймрийг унтраах, хохирлыг барагдуулахад сэтгэл санаа, санхүүгийн бага болтугай дэмжлэг үзүүлэх зорилгоор богино хугацаанд 5000 долларын хандив цуглуулсан бөгөөд хандивыг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Шинэ Өмнөд Уэльс мужийн Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгөв.

Австралийн Улаан загалмайн олон нийттэй харилцах албаны захирал Белинда Димовски “Энэхүү хандивыг зохион байгуулсан монголчуудад талархал илэрхийлж байна. Та бүхний өгч буй хандив зөвхөн өнөөдрийн тусламж биш байгаль дэлхийг эргэн сэргээхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр” гэдгийг онцолсон болно.

Саудын Араб улс ресторан дахь хүйсийн ялгаварлалтыг зогсоолоо
Саудын Араб улс ресторан дахь хүйсийн ялгаварлалтыг зогсоолоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга