Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Хөшигийн хөндийд казино байгуулж болно, Монгол хүнийг л оруулахгүй байх хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

"Хот хөдөөгийн сэргэлт "урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хотод төвлөрсөн төвлөрлийг хэрхэн буруулах тал дээр өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Өмнө нь хийсэн хот төлөвлөлт дээр ямар алдаа хийснээ хүлээн зөвшөөрөх ёстой. Байшин барилга төвтэй, төлөвлөлт хийсэн. Гэр хорооллын концепц дээр АН анхнаасаа өөр байр суурьтай байсан. Яндангүй байж утаа буурдаг. Алдаа дутагдлаа зөв ойлгох ёстой. Улаанбаатар хотын ойролцоох газруудыг чөлөөт бүс болгох асуудлыг ярьж байна.

УИХ-ын чуулганаар Хөшигийн хөндийг чөлөөт бүс болгох тухай асуудал орсон. Асуудлыг харахад нөгөөд л хуучин хууль, хуучин аргаараа явж байгаа харагдсан. Гэтэл дэлхий ертөнц шал өөр болсон. Тусгай бүсүүдийг байгуулж байна. Дубайд гэхэд санхүүгийн тусгай бүс байна. Энэ тусгай бүсүүдийн байгуулахгүй бол зүгээр нэг чөлөөт бүс байгуулаад бүтэхгүй.

Харин Хөшигийн хөндийд казино байгуулах санал дээр бол байгуулах л хэрэгтэй. Гэхдээ манайхны болгоомжилдог юм нь Монгол хүн ороод хамаг юм аа алдчихна гэж ойлгодог. Монгол хүнээ оруулахгүй байж болно шүү дээ" гэв.

С.Сувдансондор

ОХУ Монголын хилээр нэвтрэх хязгаарлалтыг цуцаллаа
ОХУ Монголын хилээр нэвтрэх хязгаарлалтыг цуцаллаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.