Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Халдварын тархалтад улс үндэстний онцлог хамаарахгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл халдварын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, БНХАУ-ын эрдэмтэн судлаачдын сүүлийн судалгаа нь ихээхэн анхаарал татаж буйг хэлсэн юм. Тус судалгаагаар "Халдварын тархалтад улс үндэстний онцлог хамаарахгүй" гэх дүгнэлт гарсан байна. Тиймээс монгол хүн өвдөхгүй, тусгай, онцгой гэсэн юм байхгүй тул анхаарал, сэрэмжээ алдахгүй байхыг санууллаа.

Мөн Азийн орнуудын хувьд сүүлийн 24 цагт Япон, Солонгост тархалт нилээд эрчтэй явагдаж байна гэв.  Ялангуяа, Япон улсад өвчлөл нилээд идэвхжсэн. Үүний шалтгааныг судалсан эрдэмтэд халдвар эмнэлгээс шалтгаалан эрчтэй тархаж байна гэж үзжээ. Учир нь нэг өвчтэй хүнийг эмнэлэгт 2-3 хүн дагаж ирдгээс болж эрүүл хүмүүс халдвар аван, цааш тарааж байгаа аж. Энэ эрсдэл манай улсад ч өндөр байгаа Д.Нарангэрэл хэлсэн юм. Тэрбээр:

"Өчигдөр Улсын төв 3-р эмнэлэгт хийсэн ажиглалт, судалгаагаар судасны шинжилгээ хийлгэх гэж буй хүнийг дагаж 8-10 хүн ирсэн байна. Ийнхүү эмнэлгийн байгууллагаар олуулаа үйлчлүүлж, өвчтөн эргэх гэж бөөн бөөнөөрөө ирж байгаа нь эрсдэлж дагуулж байна. Өмнө нь ч Эбола вирус, Мэрс халдварууд нь эмнэлгийн байгууллагаар дамжин газар авсан гэдгийг бид санах ёстой. Тиймээс хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь чухал" гэлээ.

Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд хөл хориог эрчимжүүлж байгаа аж. Тухайлбал, Израйл улсад нэг машинд хоёр хүн л явахыг зөвшөөрсөн байна. Мөн үйлчилгээний газруудад 2 метрийн зайтай 4 хүн л зогсохыг зөвшөөрчээ. Харин Австралид 2-оос дээш хүн цугласан тохиолдолд 11 мянган австрали доллароор торгож байгаа аж. Дээрх шийдвэрүүд бүгд 90 хоног үргэлжилэх юм байна.

Харин сайн мэдээ нь Турк улсын засгийн газраас өөрийн улс дахь гадны иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, эмчлэх шийдвэр гаргажээ.

Сүүлийн 24 цагт Ковид-19 дэлхийн 212 улсад бүртгэгдсэн хэвээр байна. Өнөөдрийн байдлаар 1 сая 603 мянга 719 хүн Ковид-19-өөр өвчилж, 85,722 хүн нас барж, 356,655 хүн эдгэрч, 1,1 сая хүн коронавирусний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
АНУ-ын 14 мужид танхимын хичээлийг энэ жилийг дуустал эхлүүлэхгүй байх шийдвэр гаргажээ
АНУ-ын 14 мужид танхимын хичээлийг энэ жилийг дуустал эхлүүлэхгүй байх шийдвэр гаргажээ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.