Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын 14 мужид танхимын хичээлийг энэ жилийг дуустал эхлүүлэхгүй байх шийдвэр гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ДЭМБ-ын ажилтан Б.Янжмаа: Өнгөрсөн 24 цагийн дотор Их Британид 881 нас баралт бүртгэгдсэн байна. Испани улсад 683 нас баралт шинээр бүртгэгдсэн нь сүүлийн хоёр хоногтой харицуулахад багасжээ. Мөн Испани улсад тогтоосон хөл хориог 4 сарын 26-н хүртэл сунгажээ. Энэ бямба гарагаас эхлэн Куба улсад нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн зогсоох шийдвэр гаргажээ. Төрийн албан хаагч, зайлшгүй шаардалагатай үйлчилгээ үзүүлэх нийтийн албан хаагчдыг тусгай чиглэлийн автобусаар хүргэж өгөхөөс бусад хөдөлгөөнийг хоригложээ.

АНУ-д өнөөдрийн байдлаар 14 мужид танхимын хичээлийг энэ жилийг дуустал эхлүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

ДЭМБ-аас хүний бөөгнөрөл үүсэх нь халдвар тархах шалтгаан болж байгааг мэдээлсээр байна. Тиймээс улс орнууд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх шийдвэрүүд гаргаж байгаа. Тухайлбал, Израйл улсад нэг машинд 2-оос дээш хүн хамт зорчихыг хориглож, үйлчилгээний газруудад хоёр метрийн зайтай үйлчлүүлэх хатуу дэглэм тогтоосон бөгөөд энэ дэглэм 90 хоног үргэлжлэх юм байна. Мөн Австрали улсад хоёроос дээш хүн шалтгаангүй цугларвал 11,000 австрали доллароор торгож байгаа. Хатуу хөл хорионы дэглэм дэлхийн улс орнуудад мөрдөгдөж, түүнийг 60-90 хоногоор сунгасаар байна.

 

Д.Нямхүү: Өчигдөр шинжилгээ хийсэн 120 хүний хариу сөрөг гарлаа
Д.Нямхүү: Өчигдөр шинжилгээ хийсэн 120 хүний хариу сөрөг гарлаа
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.