Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Өчигдөр шинжилгээ хийсэн 120 хүний хариу сөрөг гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

"Өчигдөр ХӨСҮТ-д болон МУ даяар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.  Мөн Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, Дорноговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол гээд нийт 120 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Үүний дээр Сөүл-Уб чиглэлийн онгоцоор ирсэн 83 хүн, тандалтын зорилгоор шинжилгээ авсан 30 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй" гэлээ.

Өчигдөр манай улсаас БНСУ-д очсон 5 иргэнээс Ковид-19 илэрсэн гэх мэдээлэл тархаад байсан билээ. Уг мэдээлэл худал, ташаа болохыг ЭМЯ-наас мэдээлж, иргэдэд худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулсан юм.

 

Зөвшөөрөлгүй байрлуулсан самбар, сурталчилгааны байгууламжийг цэгцлэх ажил үргэлжилж байна
Зөвшөөрөлгүй байрлуулсан самбар, сурталчилгааны байгууламжийг цэгцлэх ажил үргэлжилж байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.