Саудын Араб улс ресторанд үйлчлүүлэхдээ хүйсээр ялгасан тусдаа хаалгаар орохыг зогсооно хэмээн тус улсын засгийн газраас мэдээллээ.
Өмнө нь гэр бүл, эмэгтэйчүүдэд зориулсан нэг хаалга, зөвхөн эрчүүдэд зориулсан өөр нэг хаалга заавал байхыг шаарддаг байв.
Гэвч зарим зоогийн газар, кафе, үйлчилгээний газрууд аль хэдийнээ энэ журмыг мөрдөхөө алгуураар зогсоогоод байлаа.
Энэ оны эхэнд хааны зарлигаар тус улсын эмэгтэйчүүдийг эрэгтэй асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр өөр улс руу аялахыг зөвшөөрсөн. 2018 онд Саудын Арабын хаант улс удаан хугацаанд мөрдөгдсөн эмэгтэй жолоочдын хоригийг болиулсан байдаг.
Гэсэн хэдий ч олон нийтийн газарт эмэгтэйчүүдийн эсрэг олон хууль тогтоомж байгаа талаар хүний эрхийг дэмжигчид дурдсаар байгаа билээ. Засгийн газар шинэчлэл хийж байгаа ч зарим эмэгтэйчүүдийн эрхийг дэмжигчийг хорьсон хэвээр байна.
Эх сурвалж: BBC