Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таван дүүргийн ногоон бүсэд өдөр бүр хөдөлгөөнт эргүүл ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Нийслэлийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн “Өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамж гарлаа.

Тус захирамжийг НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын  удирдах бүрэлдэхүүнд танилцуулан, үүрэг чиглэл өгсөн юм.

 

Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг таван дүүргийн ногоон бүсэд өдөр бүр батлагдсан хуваарийн дагуу 54 уулын ам, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай хуулиудыг батлав
Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай хуулиудыг батлав
 
Уул уурхайн ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө
Уул уурхайн ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.