Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Зеландад галт уул дэлбэрснээс аялагчид бэртэж, сураггүй болоод байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

Шинэ Зеландын аялагчдын очих дуртай Цагаан арал дээр өнгөрсөн даваа гарагт галт уул дэлбэрснээр дор хаяж нэг хүн хүндээр бэртэж, хүмүүс сураггүй алга болоод байна.

Шине Зеландын цагдаагийн газраас өгсөн мэдэгдэлд дэлбэрэлтийн үед 50-иас багагүй хүн арал дээр байсан аж. “Эрэг дээр аваачсан хүмүүсээс, нэг нь хүндээс бэртсэн байдалтай байна. Шуурхай аврах алба хүн бүрийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна” гэж мөн дурджээ.

Хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайд Джасинда Ардерн эрэл болон аврах ажиллагааны баг дэлбэрэлтийн газарт тусламж үзүүлж буйг хэлэв. Тэрбээр эхлээд арал дээр 100 гаруй хүн байна гэсэн бол, сүүлд цагдаагийн газраас тоог арай бага гэж мэдэгдсэн.

“Хохирлын хэмжээг тогтооход арай эрт байна, гэвч ихэнх нь аялагчид байсан” гэдгийг Ардерн мөн мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Хийн хоолойг дамжуулах чиглэл төмөр замын дагуу байхаар тохиролцлоо
Хийн хоолойг дамжуулах чиглэл төмөр замын дагуу байхаар тохиролцлоо
 
ТАНИЛЦ: ХҮН намаас УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшигчид
ТАНИЛЦ: ХҮН намаас УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшигчид
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.