Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайхад хүнд даацын машин зорчих зам ашиглалтанд орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ажиллалаа.

 

Энэ үеэрээ тус паркийн чиглэлд баригдаж буй хүнд даацийн автомашин зорчих авто замын ажлын гүйцэтгэлийг шалгав.

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.

 Уг замыг 40 метр өргөн, 30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.

Өчигдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан, зам дагуух ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замын ажил хийгдэж байна. Зургаадугаар сарын 15-н гэхэд ажил дуусна гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс Хотын Захирагчид хэллээ.

                       Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
 
МЭДЭГДЭЛ: “И-баримт“ системийг өнөөдрийн дотор бүрэн хэвийн ажиллагаанд оруулна
МЭДЭГДЭЛ: “И-баримт“ системийг өнөөдрийн дотор бүрэн хэвийн ажиллагаанд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.