Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Валютын ханшийн өсөлт ба Төв банкны тодорхойгүй байдал

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 33 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Хил гааль нээсэнтэй холбогдуулан валютын гарах урсгал нэмэгдэж зах зээл дээр эрэлт өссөн. Үүний дүнд ам.долларын төгрөгтэй харьцах ханш хэдийн 2900 төгрөг давлаа. Долларын ханш энэ чигээрээ өсвөл төд удалгүй 3000 давах прогнозыг мэргэжлийн судлаачид гаргаж байна. Ингэж төгрөгийн ханш сулрахын хэрээр манай эдийн засагт дарамт ихэснэ.

Хуульд зааснаар төв банк үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл Монголбанк үүсээд буй асуудлуудтай холбогдуулан ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллаж байгаа нь тодорхой бус байсаар валютын ханшийг хяналтаасаа алдах нь. Ядаж л иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэл ч өгсөнгүй дүлий дүмбэ оргисоор сууна. Саяхан л Монгол банк ил тод байдлаараа “хангалттай” үнэлгээ авлаа гэдгээ зарлаад байсан. Гэтэл валютын асуудалтай холбоотой мэдээлэл авах гээд чадахгүй хэдэн өдрийг үдэв.

Гал дээр тос гэгчээр манай улсын хувьд ОХУ-ын ВТБ болон Промсвязбанк банкуудаар дамжуулан гадаад гүйлгээний шилжүүлэг хийдэг. Гэтэл тус банкуудыг Путины хийж байгаа дайнаас улбаалж, SWIFT системээс хассан нь манай улсын гадаад худалдаа болон гүйлгээнд доголдол үүсгээд байгаа.

Мөн өнгөрсөн баасан гарагт үнийн өсөлт, валютын ханштай холбоотой асуудлуудыг УИХ дахь МАН-ын бүлэг авч хэлэлцсэн. Түүний өмнө буюу энэ сарын 15-нд санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит бусаар хуралдаж мөн л олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, шатахууны импорт дээр үүсээд буй тодорхой бус байдал болон валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэж, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх талаар хэлэлцсэн. Манай “дээдчүүл” хуралдаж, хэлэлцээд л байдаг үр дүн нь яаж гардаг нь мэдэгддэггүй. Манай улсын валютын нөөц цаашид хэрхэх, олон улсын төлбөр тооцоо яг ямар түвшинд байна вэ Б.Лхагвасүрэн захирал аа.

Тэнд болж байгаа валют урсгал орж ирэхгүй гацаад буй асуудлыг асуухад хүртэл мэдэж байгаа, хариулж байгаа хүн “ил тод” улсын Төв банканд алга.

Нэгэнт Монголбанк иргэдийг үнэн зөв нээлттэй мэдээллээр хангаж чадахгүй байгаагаас сануулахад хаврын сезонтой холбогдуулан ханшийн эрэлт огцом өссөн харин түүнтэй дүйцэхүйц нийлүүлэлт орж ирээгүйн улмаас богино хугацааны эрэлт нэмэгдсэн гэж зарим эдийн засагчид үзэж байгаа.

Нөгөө талаас иргэд “ Найман шарга”-т үүссэн үнийн мэдээллээр зах зээлд хүлээлт үүсгэж байгаа нь асар буруу юм. Учир нь “найман шарга” зах манай улсын валютын зах зээлийн дөрөв хүрэхгүй хувийг эзэлдэг. Тиймээс жижиг зах зээлийн “дамлаж” буй өсөлтөөс ханшийг төсөөлөх нь өрөөсгөл гэдгийг санахад илүүдэхгүй.

Дараагийн үеэ бэлдээгүй “Социал демократ залуучуудын холбоо“-ны /НАМЗХ/ “толгойны өвчин“
Дараагийн үеэ бэлдээгүй “Социал демократ залуучуудын холбоо“-ны /НАМЗХ/ “толгойны өвчин“
 
Ой, хээрийн түймэрт 504.913 га талбай, 19 толгой бог мал өртжээ
Ой, хээрийн түймэрт 504.913 га талбай, 19 толгой бог мал өртжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.