Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХЯ, ЗХЖШ-аас 30 гаруй алба хаагч, ажилтнуудад гэр гардуулж өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд


“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан БХЯ, ЗХЖШ-аас “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгааллын хөтөлбөр”-ийн хүрээнд анги, байгууллагын 30 гаруй алба хаагч, ажилтнуудад гэр гардуулж өглөө.

Үйл ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, анги, байгууллагын захирагч, дарга нар, өргөө цагаан гэр авах хүмүүсийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “БХЯ-наас Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тэдний гэр бүлийн гишүүдэд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд бодлогын түвшинд тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна. “Монгол цэргийн өдөр”-ийн энэхүү баярт өдрийг тохиолдуулан Та бүхний Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг үнэлэн энэхүү иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэрийг хүлээлгэн өглөө. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

ҮБХИС-ийн тогооч Д.Эрдэнэчимэг “Би тус байгууллагад найм дахь жилдээ ажиллаж байна. Сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдад халуун хоол, цайгаар үйлчилдэг. Албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа миний өчүүхэн хөдөлмөрийг минь үнэлж өргөө цагаан гэрээр шагнаж байгаа БХЯ-ны удирдлагадаа баярлаж талархсанаа илэрхийлэхэд таатай байна. Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэсэн юм.
Цаашид БХЯ-ны зүгээс алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн олон ажил санаачлан хэрэгжүүлнэ гэдгээ мөн энэ үеэр онцолж байлаа.

Шууд:  Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийг хашааг нурааж, цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлж байна
Шууд: Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийг хашааг нурааж, цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.