Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст АТГ-аас зөвлөмж хүргүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд


Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллалаа.  

Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байсан албан хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлсэн боловч холбогдох журмын дагуу хариуцлага хүлээлгэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр ажиллах явцад тухайн авлигын гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг бүрэн арилгаагүй, мөрдөгчийн мэдэгдэлд дурдсан зарим арга хэмжээг огт хэрэгжүүлээгүй байсан тул Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлигын гэмт хэрэг давтан гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, хариу мэдэгдэхийг даалган Зөвлөмж хүргүүллээ.

  • Иргэдээс албан хаагчидтай холбоотой ирүүлж байгаа гомдол, мэдээллийг хүлээн авах механизмыг боловсронгуй болгох, ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо, агуулга зэргийг тэмдэглэсэн нэгдсэн бүртгэл хөтөлж, гомдол мэдээлэлд тогтмол дүн шинжилгээ хийх;
  • Үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын энгэрийн камерыг тогтмол ажиллуулж, энгэрийн камерын бичлэгээ холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхдөө нэгдсэн бүртгэл хөтлөх;
  • Албан хаагчдын энгэрийн камерын ашиглалт болон тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд тавих шат шатны удирдлагын хяналтыг сайжруулах;
  • Сахилга ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдад нийтлэг байдлаар сануулах, илүү цагаар ажиллуулах хариуцлага оногдуулсан нь нөлөөллийн үр дүн муу, сахилга ёс зүйн зөрчил давтан гарах нөхцөлийг бий болгож байгааг анхаарч, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах.

Эх сурвалж: Авилгатай тэмцэх газар

ТВ4 телевизийн гурван мэдээлэл ёс зүйн хэд хэдэн зарчмыг зөрчжээ
ТВ4 телевизийн гурван мэдээлэл ёс зүйн хэд хэдэн зарчмыг зөрчжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.