Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Гуравдугаар сарын эцэст 1.1 мянган иргэн ажилд зуучлагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд


Үндэсний статистикийн хорооноос бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2020 оны нэгдүгээр улирлын мэдээллийг танилцууллаа. 

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 937 (17.5%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.2 (32.4%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 220 (24.5%) хүнээр өсжээ.  

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 3 дугаар сарын эцэст 31.8 мянга, үүнээс 19.4 (61.0%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.4 (39.0%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн, ажилд зуучлагдан орсон иргэд, аймгаар, 2020 оны 3 дугаар сарын эцэст

Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 3 дугаар сарын эцэст ажилгүй 4.4 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. 

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 3 дугаар сарын эцэст нийт 1.8 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 528 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд, ажил хайж буй шалтгаанаар, дүнд эзлэх хувиар, 2020 оны 3 дугаар сарын эцэст


ИНФОГРАФИК:

Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмлээ
Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмлээ
 
ШҮҮХ: “Дүнжингарав“-ын ослын хэрэгт 2 жолооч шалгагдаж байгаад патролын жолооч Э.Мөнхнаран яагаад алга болов. Түүний хаана байгааг олж тогтоон шалгах ёстой
ШҮҮХ: “Дүнжингарав“-ын ослын хэрэгт 2 жолооч шалгагдаж байгаад патролын жолооч Э.Мөнхнаран яагаад алга болов. Түүний хаана байгааг олж тогтоон шалгах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.