Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Тусгай зөвшөөрөл, хүний нөөцийн томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 35 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн авчээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 71.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, хүний нөөцийн томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний 2022 оны судалгааг зохион байгуулах хүрээнд 418 эцэг, эх, 270 багш, албан хаагч, 952 сурагч буюу нийт 1640 респондентийг судалгааны санал асуулгад хамруулаад байна.

ОХУ-ыг Европын Холбооноос хасаж далбааг нь буулгажээ
ОХУ-ыг Европын Холбооноос хасаж далбааг нь буулгажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд