Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ыг Европын Холбооноос хасаж далбааг нь буулгажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 51 секунд

ОХУ Европын Зөвлөлөөс гарах тухай мэдэгдлийг энэхүү байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Пейчинович-Буричид мягмар гарагт гардуулан өглөө гэж тус улсын ГХЯ мэдэгджээ.

“НАТО болон Европын Холбооны улсууд Европын Зөвлөл (CE) дэх олонхын байр сууриа урвуулан ашиглаж, тэгш яриа хэлэлцээ, бүх Европын бүтцийн бүх зарчмаас татгалзан, энэ байгууллагыг Оросын эсрэг бодлогын хэрэгсэл болгон хувиргаж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.

"Ийм нөхцөлд манай улс Европын Зөвлөлд үлдэхгүй. Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Пейчинович-Буричид ОХУ-ыг тус байгууллагаас гаргах тухай мэдэгдлийг гуравдугаар сарын 15-нд өглөө" гэж ГХЯ тэмдэглэв.

Энэ тивийн хүмүүнлэгийн болон хууль эрх зүйн нийтлэг орон зайг сүйтгэсний, мөн Орос улсгүйгээр бүх Европын эрх тэгш байдлаа алдах Европын Зөвлөлд учрах үр дагаврын бүх хариуцлагыг Орос улсыг ийм алхам хийхээс аргагүйд хүргэсэн хүмүүс хүлээх болно гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ Орос улс Европын Зөвлөлөөс гарсны дараа тус байгууллагын гишүүдтэй харилцан сонирхсон асуудлаар болон тус улс үргэлжлүүлэн оролцохоор шийдвэрлэх конвенциудын хүрээнд прагматик, эрх тэгш харилцахад нээлттэй хэвээр байгааг цохон тэмдэглэсэн байна.

ОХУ Европын Зөвлөлөөс гарсны дараагаар мөн Европын Хүний эрхийн шүүхийн хэдийн батлагдсан шийдвэрийг Үндсэн хуультай нь харшлахгүй бол дагаж мөрдөнө гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Ийнхүү Европын зөвлөлд буй Оросын далбааг буулгасан байна.

УИХ-ын нэр бүхий гишүүдээс Л.Халтар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайдад сануулжээ
УИХ-ын нэр бүхий гишүүдээс Л.Халтар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайдад сануулжээ
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.