Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач өнөөдөр бараалхлаа.
Уулзалтын үеэр ЕСБХБ-наас Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, банк санхүүгийн зэрэг салбарт нийт 116 төслийг хэрэгжүүлэхэд 2.2 тэрбум ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг олгосон байна.
ЕСБХБ-аас Монгол Улсад олгосон нийт санхүүжилтийн 83 хувь нь хувийн хэвшилд чиглэсэн талаар уулзалтын үеэр хэллээ.
Манай улс 2000 оны 10 дугаар сард тус банкны 61 дэх бүрэн эрхт гишүүн болсон юм. 2006 онд Монгол Улс тус банк дахь гишүүнчлэлийнхээ статусыг нэмж, зээлжих эрхтэй гишүүн болсноор Суурин төлөөлөгчийн газрыг байгуулсан байна.