Нийслэлийн 97-р сургуулийн хоёрдугаар ангийн ... бүлгийн багш сурагчаа зодож бэртээсэн гэх зураг цахим сүлжээнд цацагдсан нь олон нийтийн дургүйцлийг дагуулаад байна. Тэгвэл сурагчаа зодож бэртээсэн хэргийн талаар тус сургуулийн нийгмийн ажилтан Б.Хашчулуунаас тодрууллаа.
-Гэмтсэн сурагчийн ар гэртэй та бүхэн холбогдсон уу. Тус асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Юун түрүүнд манай багш ёс зүйн асуудалд холбогдсонд албан ёсоор сургуулийн захиргаанаас эцэг, эхчүүдээс хүлцэл өчиж байна. Болсон үйл явдлын талаар мэдээллийг бид өчигдөр орой авсан. Өнөө өглөө багшийг дуудаж уулзсан. Тухайн хүүхдийн эцэг, эхтэй уулзахаар холбогдсон.
-Сурагчдаа гар хүрсэн багшид ямар хариуцлага тооцох вэ?
-Засгийн газрын 33 дугаар тогтоолоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг баталсан байдаг. Мөн 2018 онд батлагдсан БШУ-ны сайдын ЕБС-ийн багш, ажилчдын ёс зүйн дүрэм бий. Сургуулийн ёс зүйн зөвлөл асуудлыг судална. Энэ дагуу тухайн багшид хариуцлагын арга хэмжээ авна. Дараагаар хүүхдийн асуудалтай холбоотойгоор сургуулиас авсан арга хэмжээ сэтгэлд нийцэхгүй тохиолдолд дараагийн шатны хууль хяналтын байгууллагад хандаж болно. Энэ асуудалд сургууль хүүхдийнхээ талд зогсоно.
ШУУД ҮЗЭХ: