Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: БНСУ руу нэвтрэх иргэд QR код авч, вакцины гэрчилгээгээ хавсаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас БНСУ-д ирж буй вакцины бүрэн тунд хамрагдсан (БНСУ-д болон бусад улсад) иргэдийн "Тусгаарлалтаас чөлөөлөх журам"-д өөрчлөлт оруулж, шат дараатайгаар өргөжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

-2022 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн БНСУ-д болон Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлсэн иргэд;

(Гадаад улсад вакцинд хамрагдсан мэдээллээ өөрийн биеэр БНСУ дахь харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж бүртгүүлэх шаардлагатай ба өөр хүнээр төлөөлүүлэн бүртгүүлэх бол харьяа эмнэлгээсээ лавлана)

-2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлээгүй иргэдийг “Тусгаарлалтаас чөлөөлөх журам” -ыг хэрэгжүүлж эхэлнэ.

БНСУ-д ирэхээсээ өмнө (https://cov19ent.kdca.go.kr) холбоосоор орж овог нэр, е-майл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл болон вакцинд хамрагдсан мэдээлэл зэргийг оруулан QR код авна. (Вакцины гэрчилгээгээ хавсаргах шаардлагатай) гэжээ.

Эх сурвалж: МИАТ

Г.Занданшатар: Зээлээ зориултын дагуу ашиглаж, төлж байгаа баялаг бүтээгчдийг буруу аргаар зээл авсан хүмүүсээс ялгаж салгах хэрэгтэй
Г.Занданшатар: Зээлээ зориултын дагуу ашиглаж, төлж байгаа баялаг бүтээгчдийг буруу аргаар зээл авсан хүмүүсээс ялгаж салгах хэрэгтэй
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.