Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тариаланчид 60 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын аянд өнөөдөр нэгдлээ. Тодруулбал, “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ салбар, “Их шинэстэй” ХХК, “Ургацын хишиг” ХХК зэрэг нийт 13 компани 60 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлаж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр коронавируст халдварын цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед Монгол Улс дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангах нь бидний үүрэг хэмээн тариалан эрхлэгчид онцолсон юм хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Есдүгээр сарын 01-нээс сургууль, цэцэрлэгийг хичээллүүлэх санал оруулна"
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга