Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн бага хурал хийж байна.
Дэлхийн эрүүл мэндийн яамны ажилтан Б.Янжмаа: Их Британид халдварт лхавга гарагт Ковид-19 халдварын улмаас нас барсан 938, нийт нас баралтын тоо 7000-ыг давсан байна. Францын засгийн газар 4 сарын 15 хүртэл тогтоосон хөл хорионы дэглэмээ цуцлахгүй цааш үргэжлүүлэн мөрдүүлэх шийдвэр гаргаснаа урьдчилан мэдэгджээ. Харин Туркийн эрүүл мэндийн яамнаас мэдээллээр өнгөрсөн 24 цагийн дотор тус улсад 4117 тохиолдол, 87 нас баралт тус тус шинээр бүртгэгдсэн байна. Турк улсад халдварын улмаас нас барсан хүний нийт тоо 812 болжээ. Япон улсын хэмжээнд лхавга гарагт 500 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Түүнээс 144 тохиолдол нь тус улсын нийслэл буюу Токио хотод бүртгэгджээ.
Өчигдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн захирал хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хүргэхдээ Европын зарим орнуудад халдварын тархалт суларч эерэг дүн гарч эхэлж байгаа ч анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг дахин санууллаа.