Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрх мэдэлтнүүдэд чингэлэг тээвэр нь ашигтай байгаа учир бизнесээ алдахгүйг хичээж, тээвэрчдийг хохироож байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Тээвэрчид Сүхбаатарын талбайд жагсаж байна. Тодруулбал, тэд чингэлэг тээврээс үүдэн үнийн хөөрөгдөл үүсч байгааг эсэргүүцэж, чингэлэг тээвэр явуулахыг шаардаж жагсаж байна.

Энэ талаар "Хятадууд баяжиж байна. Замын-Үүдийн тээвэр хэзээ хэвийн болох вэ. Тээвэрчид маш их хохирч байна. Засгийн газар ард түмэн тээвэрчид хоёрыг хооронд нь муудалцуулаад голоос нь өөрсдөө мөнгө идэж байна. Ачаа тээвэр хэвийн байдалдаа ороод явбал үнэ нь өсөөд байгаа бараанууд хүссэн хүсээгүй үнэ нь бууна шүү дээ. Эрх мэдэлтнүүд албаар ийм байдал үүсгэж, ард иргэдээ тамлаж байна.

Задгай тээвэр явуулвал хил хаагдана гэж Зам тээвэр хөгжлийн яамнаас мэдээлж байна лээ. Өөрсдөд нь чингэлэг тээвэр нь ашигтай байгаа учраас тэрийгээ авч үлдэх гээд хичээж байна. Хэн ч ашигтай бизнесээ алдахыг хүсэхгүй байна шүү дээ. Задгай тээвэр явуулаад яагаад үзэж болохгүй гэж. БНХАУ-ын жолооч нар ч бас бид нар руу вайберээр задгай тээвэр явуулах хэрэгтэйг хэлж байна" гэлээ.

Зөвшөөрөлгүйгээр бусдын фэйсбүүк, интернэт банк руу нэвтэрсэн тохиолдолд 5 хүртэлх жилийн ял оногдуулна
Зөвшөөрөлгүйгээр бусдын фэйсбүүк, интернэт банк руу нэвтэрсэн тохиолдолд 5 хүртэлх жилийн ял оногдуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.