Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүдэд Ковид-19-ийн нэг сэжигтэй тохиолдол илрэн тусгаарлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

ЭМЯ-наас Ковид-19-ийн цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг ээлжит хэвлэлийн хурал болж байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү батлагдсан болон сэжигтэй тохиолдлуудын талаар мэдээллээ. Тэрээр:

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ний өдөр Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа.

Харин өмнө нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 9 сэжигтэй тохиолдол, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, тандалтын 21 хүн гээд нийтдээ 38 шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. 

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүнд тандалт шинжилгээ хийж байна.

 

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд орууллаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгаарлагдан, хянагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Мөн тэрээр өчигдөр ХӨСҮТ-ийн багийнхны ажлын үйл явцтай танилцаж, сэтгэлийн дэмжлэг, урмын үгс болон 500-1,0000 төгрөгний мөнгөн урамшуулал олгохоор болсон шадар сайдад хамт олныхоо өмнөөс талархаж буйгаа илэрхийлсэн юм. Үүний дээр ЭМЯ-нд цугласан хандивын мөнгөнөөс яаралтай хэрэгцээтэй тоног төхөөрөмж оношлуур, өрөөнүүдийн засвар, илүү цагийн мөнгө зэргийг цаг алдалгүй шийдэж өгдөг Д.Сарангэрэл сайдад талархаж байна гэлээ.

ШУУД: ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
 
“Эдийн засгийн шинжлэх ухааны сонгодог 50 бүтээл“ ном уншигчдын гарт хүрч эхэллээ
“Эдийн засгийн шинжлэх ухааны сонгодог 50 бүтээл“ ном уншигчдын гарт хүрч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.