Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ Ковид-19-ийг 15-20 минутад илрүүлэх чип хийжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • ОХУ-ын мэргэжилтнүүд коронавирусийг 15-20 минутад илрүүлэх чип хийжээ.
  • Тус чипийг энэ долоо хоногт олонд танилцуулах аж.
  • Уг чипийн тусламжтайгаар олон үе шат шаардахгүйгээр түргэвчилэн оношлох боломжтой юм байна.

ОХУ-ын Эрүүл мэнд, биологийн агентлагийн тэргүүн Вероника Скворцовагийн хэлснээр тус агентлагийн мэргэжилтнүүд коронавирусийг 15-20 минутад илрүүлэх чип хийсэн байна.

Тэрбээр телевизийн "Россия 24" сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр "Бид чипээ энэ долоо хоногт олонд танилцуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн хэлжээ.

Энэхүү чип нь нуклейн хүчлийн изотермийн амплификацийн аргад үндэслэсэн бөгөөд температурын олон үе шатыг шаардахгүйгээр түргэвчилсэн аргаар хийгддэг онцлогтой аж. 

Дэвсгэр мэдээлэл: ОХУ-д 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны байдлаар COVID-19-ийн шинжилгээнд 795 мянган хүн хамрагданаас 7497 халдвар лабораториор батлагджээ. Сүүлийн нэг хоногт 1154 шинэ халдвар бүртгэгдлээ. Нас барсан 58 тохиолдол бүртгэгдсэн бол 494 хүн эдгэрчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 6.1 хувиар буурчээ
Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 6.1 хувиар буурчээ
 
ЕРӨНХИЙ САЙД: ОТ-н зээлийн хүүг бууруулж, өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа
ЕРӨНХИЙ САЙД: ОТ-н зээлийн хүүг бууруулж, өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.