Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос, Хятадтай хил залгаа чөлөөт бүсийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засгаа түргэн сэргээх боломж бүрдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 51 секунд

ОХУ, Украйн улсын дайнаас болж дэлхий дахин Оросыг эсэргүүцэж, Украйныг дэмжигч АНУ, Европын холбооны болон бусад улс орнууд, Оросыг дэмжигч БНХАУ дэмжигч цөөн улс орнууд гэсэн хоёр тулд хуваагдлаа. АНУ болон Европын улс орнуудаас ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ нь хүссэн хүсээгүй энэ улсыг дэлхийгээс тусгаарлаж, эдийн засгийн хүндхэн нөхцөлд хүргэнэ.

Гэсэн хэдий ч өнөөдрийг болтол ОХУ, Украйн улстай яриа хэлэлцээний ширээний ард сууж, дайны галыг хэзээ зогсоох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Ойрын хугацаанд сөргөлдөгч талууд “ойлголцож”, дайн зогслоо гэж бодсон ч ОХУ-ын эсрэг авсан олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээний үр нөлөө ОХУ-ын эдийн засагт, иргэдийн амьжиргаанд ойрын таван жилд сөргөөр нөлөөлөх нь тодорхой гэдгийг эдийн засгийн шинжээчид онцлон хэлж байна.

Цаашдаа нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн ч ОХУ стратегийн хөрш гэгдэх Хятад улстай илүү ойртон, хоёр улсын олон талт хамтын ажиллагаа, харилцаа улам идэвхжих нь тодорхой боллоо. Ийм нөхцөлд манай улс геополитикийн бодлогоо зөв тодорхойлж, хоёр хөршийн идэвхтэй харилцаанд “дөрөөлөн”, эдийн засгаа хөгжүүлэх боломж нээлттэй байна.

Монгол Улсын Засгийн газар энэ асуудалд нэн яаралтай анхаарах шаардлагатай. Давын өмнө Орос-Хятадтай хиллэж байгаа хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа Алтанбулаг, Замын-үүд чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох, Улаанбаатар-Дарханы авто замыг яаралтай барьж ашиглалтанд оруулах нь улс орны эдийн засагт төдийгүй манай улсын иргэдийн амьжиргаанд ихээхэн тус нэмэртэй үйл хэрэг болно.

Хорь гаруй жил ярьсан ч хашаанаас өөр бүтээн байгуулалт хийгдээгүй явж ирсэн Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа өнгөрсөн жилээс хөдөлгөөнд орж, байнгын ажиллагаатай боллоо гэсэн сүр дуулиантай мэдээлэл гарч байсан.

Мөн Чөлөөт бүсийн хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар соёрхон батлагдсан нь чөлөөт бүсийн үйл ажиллагаа одоо л нь нэг “хөдөлж эхлэх” нь гэсэн итгэл найдварыг иргэд олон нийтэд төрүүлсэн.

Гэвч энэ асуудал эргээд таг чиг болчихлоо. Зүй нь бол дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан Замын-Үүд чөлөөт бүст хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхүүлж байх ёстой. Хятадын талаас чөлөөт бүсээ нээхэд нээхэд бид бүтээн байгуулалтын ажлуудаа хэрэгжүүлээд эхэлчихсэн, чөлөөт бүсээр зорчих хоёр улсын иргэд худалдаа арилжаа хийх, амарч тухлах, ачаа бараагаа хадгалах, тээвэр ложистикийн шийдэл нь гарчихсан байх нь чухал.

Харамсалтай нь Чөлөөт бүсийн асуудал шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яамны эрхлэх асуудлын харьяалалд орж байгаа гэх шалтгаанаас болж, өдий болтол эрхэлсэн сайд нь томилогдоогүй, Сангийн сайдын хавсран гүйцэтгэж байгаа Эдийн засгийн хөгжлийн яамны сайд, дарга нарын багахан амбици, элдэв ашиг сонирхолын үр нөлөөгөөр Замын-Үүд чөлөөт бүсийн ажил “зогсонги” байдалд орчихлоо.

Манай улсын хувьд Орос-Украйны дайнаас үүдэлтэйгээр Орос-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд “зуучлах гүүр” болох ажлыг эрчимжүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, Алтанбулаг, Замын-үүд чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулах, чөлөөт бүсийн бүтээн байгуулалын ажилттай холбоотой Эдийн засгийн хөгжлийн яаманд саатсан асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх, ОХУ-тай харилцах худалдаа бараа эргэлтийг тал бүрээр нэмэгдүүлэх зэрэг асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та онцгойлон анхаарч ажиллах нь богино хугацаанд улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах боломж гэж харж байна.

М.Билиг

Гэр бүлийн хүчирхийллийн 166 дуудлага бүртгэгджээ
Гэр бүлийн хүчирхийллийн 166 дуудлага бүртгэгджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.