Р.Даваадорж: АНУ-ын шүүх Доналд Трампын тарифын бодлогыг хүчингүй болгосон нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, Конгрессын худалдааны бодлогын эрх мэдлийг бататгах чухал алхам боллоо

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 23 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлого дэлхийн эдийн засгийн өсөлтөд цар тахлын дараах "цохилт" болоод буй юм. Тэгвэл өчигдөр тус улсын Олон улсын худалдааны шүүхээс Ерөнхийлөгч Дональд Трампын “Чөлөөлөх өдөр” нэртэй өргөн хүрээтэй тарифуудыг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрт Трамп 1977 оны Олон улсын онцгой эдийн засгийн эрх мэдлийн тухай хуулийг (IEEPA) ашиглан өргөн цар хүрээтэй тариф тогтоох эрхгүй гэж дүгнэсэн байна.Уг хууль нь ерөнхийлөгчид зөвхөн “ер бусын болон онцгой аюул заналхийлэл” тулгарсан тохиолдолд л онцгой эдийн засгийн арга хэмжээ авах эрх олгодог бөгөөд худалдааны алдагдал нь ийм аюул заналхийлэлд тооцогдохгүй

Ерөнхийлөгч Доналд Трампыг харилцан татвар ногдуулах байдлаар эрх мэдлээ хэтрүүлсэн нь ерөнхийлөгчийн эдийн засгийн мөрийн хөтөлбөрийн гол зарчимд цохилт болсон гэж шүүх үзжээ.

Дээрх шийдвэр нь Трампын тарифын бодлогыг эсэргүүцсэн хэд хэдэн шүүхийн нэхэмжлэлийн үр дүнд гарсан бөгөөд эдгээрийн нэг нь Liberty Justice Center байгууллагаас тавьсан V.O.S. Selections, Inc.v.Trump хэргийг багтааж байна. Энэхүү хэрэгт жижиг бизнесүүд Трампын тарифууд нь тэдний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг онцлон тэмдэглэжээ.

Энэ талаар эдийн засагч Р.Даваадорж "Өнөөдрийн хамгийн сайн мэдээ шүүхийн шийдвэрийн дагуу Доналд Трампын тогтоосон тарифуудыг нэн даруй хүчингүй болгож, цаашид хэрэгжүүлэхийг хориглосон байна. Энэ нь АНУ-ын худалдааны бодлогод томоохон өөрчлөлт авчрах бөгөөд ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээг тодорхойлох чухал шийдвэр болж байна. Цаашид Доналд Трампын засаг захиргаа энэ шийдвэрийг давж заалдах эсэх нь тодорхойгүй байгаа ч, энэхүү шийдвэр нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, Конгрессын худалдааны бодлогын эрх мэдлийг бататгах чухал алхам боллоо" гэлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ: Намайг байх хугацаанд ҮХНӨ хийхийг дэмжихгүй. Парламентын засаглал бол Монголын ард түмний сонгосон үнэт зүйл
ЕРӨНХИЙЛӨГЧ: Намайг байх хугацаанд ҮХНӨ хийхийг дэмжихгүй. Парламентын засаглал бол Монголын ард түмний сонгосон үнэт зүйл
 
ЦЕГ: Нүдэндээ гэмтэл авсан 9 настай хүү ЭХЭМҮТ-д хагалгаанд орсон
ЦЕГ: Нүдэндээ гэмтэл авсан 9 настай хүү ЭХЭМҮТ-д хагалгаанд орсон
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!