Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Борхүүгийн Оюунцэцэг өнгөрөгч гуравдугаар сарын 3-ны өдөр өвчний улмаас таалал төгсчээ. Б.Оюунцэцэг нь 1984 онд МУИС-ийг сэтгүүлч, 1990 онд Москвагийн их сургуулийг ОУ-ын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Тэрээр Өмнөговь аймгийн "Говийн мэдээ" сониноос ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд "Засгийн газрын мэдээ", "Өнөөдөр" сониныг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан нэгэн билээ.
Талийгаачийн ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.